Харааны бэрхшээлтэй иргэд Олон улсын жишигт нийцсэн боловсрол эзэмшдэг
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ) тусгай зориулалтын сургалтын байртай болж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан билээ. Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэгчдийн улсын үйлдвэрээс МСҮТ-д өгсөн нэгдүгээр давхрын өрөөнүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр засаж тохижуулснаар хичээлийн байртай болсон аж. Өмнө нь МСҮТ нь холбооныхоо байранд хичээллэж байв. Тэгвэл өдгөө зэргэлдээх үйлдвэрийн байранд бууриа сэлгээд буй гэнэ. Тус төв хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа.
2023-05-04
Хэрлэн голоос хайрга, дайрга олборлохыг хориглов
Голын хамгаалалтын бүсэд багтах таван га газрыг 2016 онд тусгай хамгаалалтаас гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид болон барилгын компанийнханд боломж олгосон нь ийм нөхцөлд хүргэсэн аж. Олборлолтын нөлөөгөөр сүйдсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Сав газрын захиргааныхан усны сан бүхий газрыг бохирдлоос хамгаалах албан даалгаврын хүрээнд гол дагуух хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж буй юм.
2023-05-04
Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтарна
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан, 2022 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Улмаар уг индексийг тодруулахад нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
2023-05-04
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 80 хувийг хамруулахыг даалгав
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулж буй. Үүнд энэ сарын 1-ний байдлаар хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо.
2023-05-04
Манай улсын иргэдийн ердөө 30 хувь нь цэвэр ус ундандаа хэрэглэдэг
Иргэдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өдгөө манай улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь л аюулгүй, цэвэр ус ундандаа хэрэглэдэг гэнэ. Харин бусад хэсэг нь баталгаагүй ундны ус уудаг. Уг нь усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангадаг аж. Харин эцсийн хэрэглэгчдэд очсон усыг шалгахад нян, бактери, зарим төрлийн эрдэс хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байдаг гэнэ.
2023-05-04
“Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй”
Дэлхийд 135 улс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан бие даасан хуультай. Харин манай улсад үйлчилж байсан Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчингүй болгож, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэсэн ч иргэдийн мэдээлэл авах эрх бүрэн хангагдахгүй хэвээрээ байна. Түүнчлэн “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас гаргасан 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 88 дугаар байрт жагслаа. Энэ нь өмнөх оноос хоёр байр урагшилсан үзүүлэлт. Гэсэн хэдий ч нөхцөл байдал сайжраагүй, хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд багтсаар байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөгөөр “хангалттай сайн” гэсэн ангилалд багтахын тулд үүнийг өргөн хүрээнд, бодитой хамгаалах зайлшгүй шаардлагатайг зохион байгуулагчид хэлэв.
2023-05-04
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2021 оны 6-7 дугаар сард “Зүүн мандал агро” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 14 га талбайн авто зам дагуух хэсгийн 1.37 га-д 66 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх 7000 шахам шоо метр дайрга буулгуулсан аж. Нийт 406 машинаар тооцогдох дайргыг үнэ төлбөргүй буулгуулснаас гадна Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн Ш.Оргилыг буруутгаж буй юм.
2023-05-04