Энэ онд 2313 гадаад иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
2023-05-02
Япон Улсын Гадаад хэргийн сайд М.Акимото Монголд ажлын айлчлал хийж байна
Түүнчлэн дэд сайд М.Акимото Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2023-2024 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 415 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулан 266 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн болно.
2023-05-02
Хөрс зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдиролд буулгажээ
Туул голын сав газрын захиргааныхан Экологийн цагдаагийн албатай хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулжээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуйн нэгж худалдааны төв байгуулах ажлын хүрээнд гурав орчим га газрын хөрсийг зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдирол хэсэгт буулгаж байжээ.
2023-05-02
Гурван ээлжээр хичээллэх магадлалтай 54 сургууль байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр болж, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүний мэдээлснээр нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд 95 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Уг үзүүлэлтийг ирэх хичээлийн жилд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.
2023-05-02
Цэвэрлэх байгууламжийн таагүй үнэрээс хэзээ салах бол
Одоогийн цэвэрлэх байгууламжаас өдөр бүр их хэмжээний лаг гардаг. Үүнээс шалтгаалан эвгүй үнэр тархаж байгаа. Цэвэрлэх байгууламжийг ашиглагч Ус сувгийн удирдах газрынхан уг нь лагийг өдөр бүр хучиж, далдлах, үнэргүйжүүлэх ёстой” гэлээ. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2017 оноос эхлүүлжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хэсэг хугацаанд бүтээн байгуулалтын ажил саатсанаас болж өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүй гэнэ. Өвлийн утаанаас арай гэж салаад л улаанбаатарчууд Төв цэвэрлэх байгууламжийн таагүй үнэртэй “золгодог” байдлыг хэзээ өөрчлөх вэ.
2023-05-02
Бөөрний шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-05-02
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 800 000 төгрөгт хүргэхийг шаардлаа
Гэтэл цалин хөлс огт нэмэгдсэнгүй. Үүнээс болоод манай улсын ажиллах хүч гадаад руу яваад эхэлсэн. Төр, засаг ард иргэдтэйгээ ойр ажиллаж чадахгүй байна” гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Жагсагчид Төрийн ордныг тойрон алхаж, шаардлагыг нь хүлээн авахыг эрх баригчдаас шаардаж байв. МҮЭХ-ны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 800 000 төгрөгт хүргэхийг төр, засаг, эрх баригчдаас шаардаж байна” хэмээн мэдэгдсэн.
2023-05-02
Хуруу батарейг цуглуулж устгах ажлыг эхлүүлнэ
БОАЖЯ-наас эрхзүйн шинэтгэлийг хийх шаардлагатай байна. Дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр, ААН, иргэдийг дэмжих бодлогыг гаргах хэрэгтэй байна. 2017 онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан. Хог хаягдлын нөхөн олговор, тохижилт үйлчилгээний чиглэлээр Эко төлбөрийн тухай хуулийг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна
2023-05-02
Тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамжийг нэмлээ
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчлэн тогтоосныг өчигдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн байна. Манай улсад 1995 оноос эхлэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300, автомашинаас 500 төгрөгийн хураамж авдаг болжээ.
2023-05-02
Сургууль, цэцэрлэгийн хоолны стандартыг хэлэлцэн дэмжлээ
Монгол улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 717.451 суралцагч, 1413 цэцэрлэгт 232.203 хүүхэд хамрагдаж байна. Улсын хэмжээнд нийт 43 багийн сургуульд 9-760 сурагч суралцаж байна.
2023-05-02
“Хөх морь”-ио хөдөлгөж чадах уу
...Харин “Хөх морь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийж чадвал 52 тэрбум шоо метр ус хуримтлуулах боломжтойг Усны газрын ахлах мэргэжилтэн Х.Мягмаржав дурдав. Усны салбарын судлаачид ийнхүү тооцжээ. Тодруулбал, одоо бидний жилд хэрэглэж буй уснаас 104 дахин их нөөцийг голуудад урсцын тохируулга хийх, хуримтлуулах байдлаар бүрдүүлнэ гэсэн үг...
2023-05-02
Монгол Алтайн нуруунд 20 автомат камер байршуулж, зэрлэг амьтдыг судалж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны дөрөвдүгээр албан даалгавар, 2023 оны 77 дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсэгт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв.
2023-05-02
ГИХГ-ын мэргэжилтэн хятад иргэдэд виз гаргаж өгөхийн тулд хахууль авчээ
Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж. ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ.
2023-05-02
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан бол шөнөдөө 0 хэм байна.
2023-05-02