Зүрх, судасны төв байгуулна
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн дагуу согтууруулах ундааны борлуулалтын орлогын тодорхой хувийг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход зарцуулах боломж бүрдсэнийг талууд онцоллоо. Уг ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хариуцсан сан байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
2023-05-01
Баянхонгор аймгийнхан энэ онд 600 мянган мод тарина гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад нүүрлээд буй цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх экологийн өндөр ач холбогдолтой төсөл юм.
2023-05-01
Хүрэн баавгайг бамбарууштай нь агнажээ
Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн
2023-05-01
Л.Оюун-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгахаар санал солилцсон юм.
2023-05-01
Л.Энх-Амгалан: Монголд боловсролын чанар сул байна
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.
2023-05-01
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өөрчилснийг иргэд эсэргүүцэв
“Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна
2023-05-01
Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулна
Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.
2023-05-01
Сэлэнгэ аймаг жил бүр 20 сая тарьц, суулгац нийлүүлэхээр гэрээ байгуулжээ
Тухайлбал, “Болдтөмөр Ерөө гол”, “Бугат нандин” ХХК, “Монгол, Солонгосын мониторинг үндэсний төв” 2023-2030 онд 100 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК Хараа голын эрэг орчимд 300, “Цемент шохой”-нхон 100 мянган мод тарих гэрээнд гарын үсэг зуржээ. “Номгон форести” компани “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төслийнхөө хүрээнд дэвшилт технологи, дроны тусламжтайгаар 50 мянган га талбайд зурвас байгуулж, голын эрэг орчмыг бургасжуулах амлалт өгсөн аж.
2023-05-01
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-05-01