Чингэлтэйд олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барина
Барилгын зураг төслийг боловсруулах ажлыг Азийн хөгжлийн банкныхан гүйцэтгэж, барих аж ахуйн нэгжийг шалгаруулах тендер зарлахаар төлөвлөжээ. Түүнчлэн Чингэлтэйн 9-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, төрийн захиргааны байр барьж, дөрвөн эгнээтэй 1.7 км зам тавих аж. Газар чөлөөлөх ажил өдгөө 60 хувьтай юм байна
2023-04-25
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн жишээ, сайн туршлага хуваалцав
Сургалтаар Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн жишээ, сайн туршлага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн тогтолцоо, ажлын байрны тохируулга, тэгш хүртээмжтэй ажлын байрны орчныг бүрдүүлэх арга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагын талаарх ойлголтуудыг оролцогчдод өгч, харилцан мэдээлэл солилцсон юм.
2023-04-25
“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ
“Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.
2023-04-25
Нэрээ нууцлаад, мэдрэмжээ хуваалцаарай
Бид өдөр тутамдаа эерэг, сөрөг янз бүрийн мэдрэмжтэй нүүр тулдаг. Эерэг мэдрэмжийг өөртөө шингээж, сөргийг нь заавал гадагшлуулах ёстойг сэтгэлзүйчид зөвлөв. Мөн нэрээ нууцлаад, мэдрэмжээ хуваалцахыг хүссэн хүн бүрт “Blindcarе” аппликэйшн нээлттэй гэдгийг хэллээ. Та дурын и-мэйл хаягаараа бүртгүүлж, нэр болон хувийн бусад мэдээллээ нууцлах боломжтой бөгөөд бусдын бичсэн сэтгэгдлийг унших, хариу бичих, мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзэж болох аж.
2023-04-25
Худалдан авах ажиллагааг бүх шатанд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм.
2023-04-25
Өсвөрийн зохион бүтээгчид үзэсгэлэнгээ дэлгэжээ
Түүхийн хугацаанд 4 удаа нэрээ сольж өөрчилсөн хэдий ч хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүргээ биелүүлсээр Зохион бүтээх дугуйлан, мэргэжлийн болоод төрөлжсөн сургалтын статусаа хадгалсаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
2023-04-25
Улаанбаатар хотын автобустай аялал эхэллээ
Өдөр бүр танил болсон тэр газар түүх шингэсэн орчин байдаг. Харин иргэн Улаанбаатар хотынхоо талаар хэр сайн мэдэх вэ.Нийслэл хотын түүх соёлын дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх, түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал, амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх хот, хот орчмын аялалд хамрагдах боломжийг “СИТИ ТУР” хотын автобустай аялал олгож байна.
2023-04-25
Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулах нь
“Чулуут тул-2030” төслийг иргэд, олон нийтийн хандиваар хэрэгжүүлдгээрээ онцлог. Тариат сумынхнаас эхлээд олон иргэн, аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд үүнд хандив өргөжээ. Төслийн багийнхан “Таны өгсөн мянган төгрөг бүр Чулуут голд нэг жараахай болж очдог” хэмээгээд иргэдийг энэ жилийн хандивын үйл ажиллагаанд нэгдэхийг уриалав.
2023-04-25
Зүрх судасны 7 төрлийн эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлж байна
Зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна. Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
2023-04-25
Ирээдүйн иргэдийнхээ боловсролд хайхрамжгүй хандсаар байх уу
Ялангуяа бага ангийн болон цэцэрлэгийн багш мэргэжил эзэмших бол дээрх оноог хамгийн бага байхаар тогтоожээ. Албаныхан болохоор эрэлттэй учраас багш мэргэжлээр элсэгчдийн босго оноог бууруулсан гэж тайлбарласан. Харин иргэд энэ нь багш мэргэжлийн үнэлэмж, хөдөлмөр, ур чадварыг нь улам сулруулах буруу шийдвэр гэж буй билээ.
2023-04-25
Эмийн ургамлаа хамгаалъя
Монгол мал олон төрөл зүйлийн ургамал идэж, задгай бэлчээрлэдэг. Түүнд нь 80-90 төрөл зүйлийн эмийн ургамал хамрагддаг гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд эмийн ургамал нь эмчилгээний төдийгүй эм үйлдвэрлэлийн чухал түүхий эд, малын тэжээлийн үнэт бүрэлдэхүүн болдог аж. Манай оронд 800 гаруй төрөл зүйлийн эмийн ургамал ургадаг тухай судлаачдын тооцоо бий. Эрүүл мэндийн өндөр өртөгтэй, тал бүрийн ашигтай, байгалийн энэхүү нандин эрдэнэсийг зохистой хэрэглэх дадал хэвшил монгол хүн бүрт төлөвшүүлж, хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний үүрэг.
2023-04-25
Мотоциклын ослоор өнгөрсөн сард зургаан хүн нас баржээ
Мотоцикл бол механикжсан тээврийн хэрэгсэл. Тиймээс зөвхөн насанд хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй тохиолдолд ийм хэрэгсэл унахыг зөвшөөрдөг. Мөн хамгаалах малгай өмсөж, хэрэгсэл заавал зүүхийг зөвлөдөг. Гэвч замын хөдөлгөөнд оролцогчид үүнийг баримталдаггүйгээс эрүүл мэнд, амиараа хохирсоор буй юм. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Мотоцикл ба хамгаалах малгай” нөлөөллийн аян өрнүүлж байна.
2023-04-25