Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатарт дөрвөн хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-21

"Хөгжлийн банк”-ны хэргийн шүүх хурал худал, хуурмагтайгаар өрнөж байна 

80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг шийдвэрлэж тохирсон ялыг нь оноох учиртай
2023-04-20

"The Hu" хамтлагаар Монголын аялал жуулчлалыг сурталчлуулна

Хүннү рок урсгалыг Дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцов.
2023-04-20

Богдхан ууланд гарсан түймрийг тархахаас нь өмнө унтраажээ

   Өнөөдөр буюу /2023.04.20/-ны өдөр Богдхан уулын Тайны ам, 24-р хороонд гарсан галыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 30-р анги, Хан-Уул дүүргийн 2-дугаар хэлтэс алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.
2023-04-20

Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгаж байна

Зайсангийн аманд газар ашиглагч “Хан бэлчир”ХХК ашиглалтын талбайгаас хэтрүүлж барьсан нь өмнө хийгдсэн хяналт шалгалт, хэмжилтээр тогтоогдсон ба нийтийн эзэмшлийн талбай дээр блокон хашаа барьж орц гарцыг хаасан тул албадан буулгаж, газар чөлөөлөх ажил хийж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ. 
2023-04-20

Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, “Эко Ази”, Олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хүний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагаа санаачилжээ. 
2023-04-20

Монголоор аялж буй Франц иргэд хүмүүнлэгийн ажил хийж байна

Тэд жил бүр тэтгэврийн мөнгөнөөсөө аялалын хуримтлал цуглуулж байгаад Монголд аялангаа хүмүүнлэгийн ажил хийдэг гэнэ.
2023-04-20

"Шүд төсөл"-ийн хүрээнд "Явуулын шүдний эмнэлэг" байгуулжээ

Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдөр АШУҮИС нь “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
2023-04-20

Завиндаа GPS суулгаагүй бол техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй гэв

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд суурилуулж хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 2023 оны хөвөлтийн улирлаас эхлүүлэхээр болоод байна. 
2023-04-20

Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулахaaр хөдөлгөөн зохицуулалт хийж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа.
2023-04-20

Б.Энхболд: Баривчилгааны асуудлыг шүүхийн хяналтад бүрэн оруулах шаардлагатай

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонслоо.
2023-04-20

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд хортой усаа ТЦБ-д нийлүүлж буй зөрчлийг илрүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
2023-04-20

Олон улсын охидын математикийн олимпиадаас гурван хүрэл медаль хүртэв

Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. МУИС-ийн багш, доктор Т.Хулан, дэд доктор С.Цогзолмаа нар охидын багийг дасгалжуулан бэлтгэжээ. Жил бүр зохион байгуулдаг уг олимпиадад манай сурагчид гурав дахь удаагаа оролцсон энэ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг олимпиадад цахимаар өрсөлджээ.
2023-04-20

Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлах хэрэг давтагдсаар байна

Дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алдагдсан гэх дуудлага, мэдээлэл
2023-04-20

Б.Махбалыг хорихоос зөөвөрлөн шүүх хуралд оролцуулж байна

"Хөгжлийн банк"-ны гэх хэрэгт дахин яллагдагчаар татагдсан учраас хорих ангиас түүнийг
2023-04-20

Нүхэн жорлонд “дийлдсэн” хүчгүй стандарт

Ямар жорлонг стандарт хангасан гэж үзэх вэ. Сайжруулсан, эко ариун цэврийн байгууламж гэж юуг хэлэх вэ. Энэ асуултыг ойр тойрныхондоо тавиарай. Онож хариулах нь ховор болов уу. Уг нь манай улс ариун цэврийн байгууламжийн стандарттай, тэр нь нэлээд өндөр шаардлагатайд тооцогддог юм байна. Даанч үүнийгээ хэрэгжүүлдэггүй аж. Энэ нь нэгдүгээрт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйтэй, хоёрдугаарт, хяналт сул байдагтай холбоотой гэнэ. Судлаач Х.Түмэндэлгэр “Монголчууд уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байгаа учир жорлонгийн хувьсгал хийж чаддаггүй. Эко, байгальд ээлтэй, био, сайжруулсан гэх янз бүрийн тодотголтой ариун цэврийн байгууламж барьж буй эдгээр нь стандартын шаардлагад нийцдэггүй. Материал, хэлбэр хийцийг нь өөрчлөөд л өнөөх уламжлалт, модон жорлонгоо барьчихдаг. Тэгээд үүнийгээ “гоёор” нэрлэдэг.
2023-04-20

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтан Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын санаачилсан нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.
2023-04-20

Туул голын голдирлыг шороогоор түрж, далан үүсгэсэн “Хан талст” ХХК-г 3 сая төгрөгөөр торгов

“Хан талст” ХХК-ийн Туул голын гольдролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж 3.000.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав.
2023-04-20