Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан сумдын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ
Монгол Улсын тэргүүлэх зэргийн сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр /2023.04.18/ “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, ИТХ-ын дарга Г.Хүрэлсүх, Сүхбаатар сумын 5 баг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчид, Асгат сумын ИТХ-ын төлөөлөгчид, 2,3 дугаар багийн малчид, Мөнхаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн дарга нарын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
2023-04-18
Н.ОЧИРХУЯГ: Ажилчдынхаа эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудалд түлхүү анхаардаг
Хорвоог орхисон хүүгийнхээ ажиллаж байсан компанийнханд талархал илэрхийлэх хүсэлтэй нэгэн ээж манай сонинд хандав. Тэрбээр “Био эргэл хайрхан” ХХК-ийн захирал Н.Очирхуягийн сайн үйлсийг бусад хүнд үлгэр дуурайл болгон таниулахыг хүссэн юм. Н.Очирхуяг хүнд өвчтэй ажилтнаа эрүүл саруул болгохын төлөө хичээл зүтгэл гарган, чин сэтгэлээсээ тусалж, орон сууцтай болгожээ.
2023-04-18
“Хүн” бордоо
Америкийн эрдэмтэд хүний цогцсоор бордоо хийх технологи боловсруулсан нь цэнхэр гаргийг том эрсдэлээс аврах гарц гэж үзэж байна. Оршуулгын уламжлалт аргыг халах ийм эрс шийдвэрт хүрэхэд дэлхийн уур амьсгалын хямрал гол нөлөө үзүүлсэн аж. Цогцсыг газарт булах нь багагүй зай талбай шаардахаас гадна хөрсийг гэмтээдэг бол чандарлах нь агаар мандлыг их хэмжээний хорт бодисоор бохирдуулдаг. Олон улсын судлаач нарын эрэл хайгуулын үр дүнд эдгээр уламжлалт аргыг байгаль орчинд ээлтэй хувилбаруудаар сольж эхэлж буйн нэг нь америк эрдэмтдийн боловсруулсан бордоо болгох технологи гэдгийг мэргэжилтнүүд онцлох болов. Учир нь эл технологи бол өмнө нь дэлхийн эрдэмтдийн боловсруулсан цогцсыг шүр, мөөг, мод болгон хувиргах зэрэг сонголтоос илүү өргөн хүрээ хамарч, аажимдаа уламжлалт аргуудыг бүрэн халах боломж гэнэ.
2023-04-18
Манай улс архинаас үүдэлтэй нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгджээ
100 мянган хүнд ногдох ийм шалтгаант нас баралтын үзүүлэлтээр 183 орныг үнэлэхэд Беларусь тэргүүлж, удаах байрт Монгол, Орос, Гватемал, Словени орсон аж. Архины хэрэглээ, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт хамгийн бага улсаар Колумби, Армени, Сингапур “шалгарчээ”. Манай улс энэ төрлийн эрсдэлийн зэргээрээ эдгээр орноос 400 дахин өндөр оноо авсныг worldlifeex-pectancy.com цахим хуудас дахь жагсаалт харуулж байна.
2023-04-18
Органик бүтээгдэхүүний орцыг “өндөрсгөсөн” хууль
...Үйлдвэрлэлд хориглох зүйл гэсэн хэсэгт нэг зүйл шинээр нэмсэн нь хөрсгүй технологи аж. Ийм олон төрлийн арга байдаг. Гидропоник буюу усан дээр ургамал тариалах технологийг гэхэд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өргөнөөр ашиглах болсон. Тэгвэл шинэ хуулиар ийм арга ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг органик гэж үзэхгүй нь...
2023-04-18
39 настай эрэгтэй согтуу эмэгтэйд хутгалуулж, гэмтжээ
Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Т” гэгчийг 48 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-04-17
М.Мөнхмандах: Улстөрчдийн санхүүжилт сэтгүүлчдийн хяналтыг сулруулж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан, сэтгүүлчид рүү чиглэсэн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Өнөө жил сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, иргэний мэдэх эрхийг хангахаар хүний эрхийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд нэгдэж буйгаараа онцлог .
2023-04-17
"Боомт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ"
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг эрчимтэй явуулах, салбар хоорондын уялдааг хангах асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Боомтын Сайд Б.Тулга нар хоёр талын холбогдох албаны хүмүүсийн хамт уулзалт хийв.
2023-04-17
Өнгөрсөн долоо хоногт хүн амины хэрэг 5 бүртгэгджээ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023.04.10-14-ний өдөр/ хэрэг бүртгэлтийн 28 083, мөрдөн байцаалтын 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
2023-04-17