Эрчим хүч “үйлдвэрлэгч” байшинг танилцуулав
Барилгын зураг төсөл, инженерийн шугам сүлжээний угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бьюлдингс техноложи” компани сэргээгдэх эрчим хүчээр халаалт, цахилгаанаа шийдэх амины орон сууцын шинэ технологи нэвтрүүлж эхэлснээ өчигдөр танилцууллаа
2023-04-14
Малчдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүллээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хамгаалалтын захиргааны ажлын төлөвлөгөө гарсны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хангайн нурууны өмнөд хэсэг Галуут сумын байгаль хамгаалагч нар тус сумын ЗДТГ-тай хамтран ажиллаж Мандал 5-р багийн айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллажээ.
2023-04-14
Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгох нь
Тэгвэл хөрөнгө оруулалтын зориулалттай зээлээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 37, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй барихад 50 тэрбум төгрөг зарцуулах нь. Мөн инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад 40.9, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад 27.1, нийслэл, 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорины аж ахуй барихад 90 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
2023-04-14
МСНЭ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум зохион байгуулна
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан цөөнгүй ажил зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр нийтэд танилцууллаа. Өнөө жил эвлэлээс "Ирээдүйн эрхээ бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүний эрхийг хангах хөшүүрэг мөн" гэсэн уриа гаргажээ. Онцлууштай нь өнөө жил хүний эрхийн байгууллагуудтай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг эл өдрийг тэмдэглэнэ.
2023-04-14
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулахаар болжээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөө-цийн махны өргөтгөсөн худалдааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд дүүрэг бүрт өргөтгөсөн худалдааны хэд хэдэн цэг гаргах аж. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёр, 10, 19, 23, 26, 32, 34 хорооны нутаг дэвс гэрт мах борлуулах цэг байрлах нь.
2023-04-14
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо
Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.
2023-04-14
14 аж ахуйн нэгжийг 20.5 сая төгрөгөөр торгов
БОАЖЯ-ны мэргэжилтнүүд нийслэл, орон нутагт хуш модны самар боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгжийг шалгахад 14 нь зөрчилтэй байжээ. Тодруулбал, зориулалтын бус, технологийн хэвийн горим алдагдсан нөхцөлд ажиллаж байсан, самрыг стандартын шаардлага хангахгүй орчинд хадгалсан зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
2023-04-14
Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг анхааруулав
Эл тоо нь өмнөх оныхоосоо гурав дахин өндөр үзүүлэлт. Энэ оны эхний улиралд 100 гаруй улсад 22 000 орчим тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн дотор манай урд, хойд хөрш багтсан. Монголд 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд буюу дөрвөн удаа улаан бурхан өвчин өргөн хүрээнд тархаж байлаа. Одоогоор манайд бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байна” гэлээ.
2023-04-14
Их Британи руу шууд нислэг үйлддэг болно
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй.
2023-04-14