“Өтөг бууц ихтэй газруудад дахин түймэр гарах эрсдэлтэй байна”
Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар) найман аймгийн 18 сумд 29 удаа түймэр гарсны улмаас 202 880 га талбай шатаж, 15 гэр, сууц, 16 хашаа, нэг автомашин галд өртжээ. Энэ сарын 8-наас хойш Увс, Дорнод, Сүхбаатар, Булган аймагт нийт есөн удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагын алба хаагчид өчигдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол сумд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байлаа.
2023-04-13
Төрийн байгууллагууд иргэдийг “төөрүүлмээргүй” байна
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүнээс тэс өөр, илүү өндөр тоо хэлж байв. Тэрбээр “Ковид”-ын үеэр хууль зөрчин томилогдсон 6000 орчим албан хаагчийг ажлаас чөлөөлөх тул төрийн байгууллагын удирдлагуудыг энэ сарын 10-ны дотор мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгосон. Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн тооноос даруй 3192-оор олон хүнийг хэн, хаанаас томилов. Төрийн албаны зөвлөл нь мэдээгүй гэхээр тус байгууллагаар дамжилгүйгээр томилгоо хийв үү. Хэрэв тийм бол Төрийн албаны зөвлөлийн хэрэг байна уу. Мөн цаашлаад иргэд ч төрийн албаны шалгалт өгөх шаардлага бий юү гэсэн асуул тургангарч байна.
2023-04-13
Улаанбаатарт нэг хэм хүйтэн, цас орно
Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 1, шөнөдөө 4 хэм хүйтэн байна.
2023-04-13
Автобусны зорчигчдыг шалгажээ
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрлээ.
2023-04-12
Дорнодод гарсан түймрийн хохиролыг тогтоох ажлын хэсэг Халхгол сумд ажиллаж байна
Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тал, хээрийн түймрийн улмаас байгаль экологи, биологийн төрөл зүйлд учирсан хохирлыг тогтоон, тухайн газар нутагт байгаа зэрлэг ан амьтдын ажиглалт, судалгааг хийхээр Халх гол суманд ажиллаж байна.
2023-04-12
Эко автомашинтай иргэдэд төрийн дэмжлэг хүрч байна уу
Жолооч Т.Булгансувд “Би “Ниссан леаф” машиныг 2018 онд оруулж ирэхэд нь авсан. Нэг удаа цэнэглээд 120 орчим км явдаг. Өөрөөр хэлбэл, ажилдаа болон ойр зуур 2-3 хоногт унахад хүрэлцдэг. Өвлийн цагт дулаан гараашид байлгах хэрэгтэй. Хүйтэнд явахад тулгардаг бэрхшээл гэвэл халаагуураа ажиллуулснаар бараг тал цэнэгээ дуусгадаг. Тиймээс цэнэгээ сайн хянаж, тооцоолох нь чухал. Ихэвчлэн байрныхаа гараашинд машиныхаа зай хураагуурыг 4-5 цаг цэнэглэдэг юм. Цэнэглэгчээ гэрийнхээ тоолуурт холбосноор цахилгааны хэрэглээгээ хянадаг болсон. Нэг удаа дүүртэл цэнэглэхэд 5000-6000 төгрөгийн зардал гардаг. Ингээд тооцвол сард 20 000-30 000 төгрөгөөр л цэнэглэнэ. Маш хямд зардалтай гэсэн үг.
2023-04-12
Туул голд 300 мянган жараахай нутагшуулна
Зэвгийг цэвэр усны индикатор загас гэдэг. Тиймээс Туул голыг бохирдол, доройтлоос хамгаалах, усны бусад амьтны тоо толгойг тогтвортой байлгах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ. Загас байгальд түрсээ шахахад түүний өчүүхэн хэсэг буюу нэг хувь нь л амьдрах чадвартай байдаг аж. Харин зориудын аргаар үржүүлэхэд 60-80 хувь нь жараахай болж бойждог юм байна.
2023-04-12
Түгжрэлийг бууруулахад зориулж 187 тэрбум төгрөг “босгохыг” даалгалаа
Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж, зам, 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөсөн. Мөн дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, 454 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна. Он дамжин хэрэгжүүлж буй үлдсэн долоон байршилд барих 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгах шаардлагатай. Эдгээрт 187 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
2023-04-12