Олон улсын эх дэлхийн өдрөөр хаягдал авах станц ажиллуулна
“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийхөн Олон улсын эх дэлхийн өдөр дахивар авах явуулын станц ажиллуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог эл тэмдэглэлт өдрөөр улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахад олон нийтийн оролцоо хэр зэрэг чухлыг сурталчилж, мэдээ, мэдээлэл түгээдэг юм. Тэгвэл дээрх хөдөлгөөнийхөн тухайн өдөр гялгар уут, хуванцрын хор хөнөөлийг таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, хаягдлыг дахин ашиглах боломжуудын талаар мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулах нь. Мөн энэ үеэрээ дахин боловсруулах, ашиглах боломжтой хаягдлуудыг иргэдээс авах юм байна.
2023-04-12
Барилга нурж, иргэдийн өмчид хохирол учруулав
Азаар барилга нурах үед тухайн замаар хүн явж байгаагүй аж. Ойр хавийн оршин суугчид “Энэ барилгын эзэн нь “Гацуурт” компанийн Л.Чинбатынх гэдэг. Шүүхээр нэгэн компанитай заргалдаж байгаад авсан гэж ярьдаг юм. Уг барилгаа нураахдаа аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүйгээс иргэдийн өмчид хохирол учруулсан байна. Тус барилгын хажуугаар хичээл, цэцэрлэг тарах, цуглах үед хүүхдээ хөтөлсөн хүмүүс байнга явдаг. Тэр үед нурсан бол хүн гэмтээх, аминд нь ч хүрэхийг үгүйсгэхгүй” хэмээн ярьсан юм.
2023-04-12
ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудыг шүүхэд шилжүүллээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэдалайд нэг жил хорих ял шийтгэсэн бол Ч.Бат-Амгалан, Б.Батцэнгэл, О.Бямбадэлгэр, У.Батболд нарыг 5.4 сая, хил хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хилчин шалгагч Т.Мөнхзул болон иргэн Я.Ганбаатар нарыг 10.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.
2023-04-12
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Маргааш өдөр Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байна.
2023-04-12
С.Бямбацогт: Авто замын чанар, засвар арчлалтад онцгойлон анхаарна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.11/ авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллаж, үүрэг даалгавар өглөө. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 онд авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт тавьсан.
2023-04-11
Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн төв байгуулна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросетитэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-04-11