Парист хориглосон унаа Улаанбаатарт “хүч үзнэ”
Явган хүн шагайгаа мултлах шахам зам дээр нь скүүтертэйгээ “ойж буух” нь лавтай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. 2-3 жилийн өмнөөс л эл төслийг хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн даруйдаа замаа бэлдсэн бол хэрэгтэй байв. Парисын араас скүүтерийг “үзэн ядах” хоёр дахь хот нь Улаанбаатар болох вий.
2023-04-11
Жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 10-20 мэргэжилтнийг Унгарт сургахаар тохиролцжээ
Үүнд Унгарын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт Монголыг хамруулах (манай улс анх удаа хамрагдах гэж буй), 5-10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Европын стандартыг бүрэн хангасан тахиа, өндөгний цогц аж ахуй, үйлдвэрийг Монголд байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд тахианы мах, өндөгний импортыг орлох, хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаар тохиролцсон аж
2023-04-11
Халхголын түймрийн тархалтыг зогсоожээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.
2023-04-11
Салхи тогтож, Дорнодын түймэр цурманд орлоо
Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
2023-04-11
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-04-11
“Монголд зочлох жил”-ээс юу үлдэх вэ
...Манай улс“Монголд зочлох жил” санаачилгыгүлгэржишээтүвшиндхэрэгжүүлсэнтуршлагагүй, үүний хүрээнд ийсэн ажлууднь ч байгаа онож байгаагүй аж. Гэтэл20 жилийн дараа ч үүнийгээ давтсаар, яг ижил замналаар явж байгаа ньхарамсалтай. Энэянзаараа бол2023-2025 оны “Монголдзочлох жил”-ээс хэдэн сурталчилгааны самбар, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцсон гэсэн мэдээ л үлдэх нь...
2023-04-11