
12 дугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 340 дахь өдөр бөгөөд он дуусахад 25 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн,могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2446.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 369.50, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-14.00 цагт ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт хийгдэнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Хүний эрх хөгжил төвөөс олон улсын хүний эрхийн өдрийг “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриатайгаар тэмдэглэж нээлттэй цуглаан хийх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагаас "Нийслэлийн Иргэний танхимд" Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хуралд НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- Чимэглэл, цаасан урлал холбоо ТББ-аас жил бүр зохион байгуулдаг гар урлал эрхлэгчдийн улсын 4 дүгээр уралдаан, үзэсгэлэн 12.00 цагт Улаанбаатар хотын музейд нээгдэнэ.
- 10.00 цагт Бишрэлт зочид буудлын “Кристал” танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Испани улсад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.
- 2006 онд НАСА Марс гариг дээр шингэн ус оршин байгааг харуулсан гэрэл зургийг дэлхий нийтэд дэлгэжээ.
- 2015 онд Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсад улс төрийн сонгууль болжээ. Ингэхдээ 17 жилийн турш анх удаа Венесуэлийн Нэгдсэн Социалист нам ялагдал хүлээсэн байна.
- 1998 онд Венесуэл улсын ерөнхийлөгчөөр Hugo Chбvez сонгогдож байжээ.
- 1947 онд Флорида дахь "Everglades"үндэсний парк нээлтээ хийж байжээ.