Эх дагинын аймгийн Цогчин дуган буюу Хуучин циркийн байр өчигдөр олны хөлд дарагдав. Циркийн сургууль байгуу лагдсаны 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болж, гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн учраас тус сургуулийн үе үеийн төгсөгчид ийнхүү цугласан юм. Хүндэтгэлийн тоглолтод циркийн сургуулийн төгсөгчид оролцож хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулсан.
Тухайлбал, “Шидэлт тэй акробат”, “Агаарын цагариг”, “Шидэх гурав”, “Дээсээр наадагчид”, “Жонглёр”, “Шидэх банзнаас үсрэгчид” зэрэг үзүүлбэрийг нэрлэж болно. 20 гаруй жилийн дараа бүрэн хэмжээний тоглолт болж Хуучин циркийн жаврыг ийнхүү энэ танхимаас төрөн гарсан жүжигчид нь үргээлээ. Тэд өнөөдөр Монголын үндэсний циркийн байранд баярын хурал зохион байгуулж, энэ тоглолтоо дахин хийх юм билээ.
Энэ удаагийн тоглолтыг сургуулийнхаа ойн баярт зориулсан болоод ч тэр үү эртний гэмээр хэв маягтай болсон юм. Хөтлөгч нь уран бүтээлчдийг манежнаа урихдаа “Шидэлттэй акробат. Долоон нөхдийн хамтаар авхаалж самбаа, хүч чадлаар биеийн тамир үзүүлнэ”, “Цагаригт дүүжинд биеийн уяхан тоглоомоор наадна” гэхчилэн уран үгээр дуудах нь сонирхолтой сонсогдож байлаа.
С.СЭЛЭНГЭ