50 жилийн тэртээ буюу 1960 оны энэ өдөр тухайн үед Зөвлөлтийн харьяанд байсан Украины автомашины үйлдвэр “Запорожец-ЗАЗ-965” маркийн автомашиныг худалдаанд гар гажээ. Ард түмний унаа хэ мээн нэрлэж байсан эл машиныг Италийн “FIAT 600” загвараар хийсэн гэдэг.
Хүмүүсийн яриагаар бөгтөр хүн шиг харагдах “Запорожец-ЗАЗ- 965” тухайн үе дээ эдийн засгийн хэмнэлттэй унаа хэмээгдэж байсан бөгөөд анх 1200 рублиэр худалдаалж байв. Замын ая даадаг, найдвартай нь хэрэглээний явцад батлагдсан зөвлөлт түмний унаа дотооддоо төдийгүй гадаадад ч багагүй нэртэй байсан юм.
Гэхдээ гадаадад эл унааг “Ялта” нэрээр борлуулдаг байсан. “Запорожец”- ийн хамгийн анхны цуврал нь 1962 онд гарсан түүхтэй. Тухайн үеийн ЗХУ-ын нэр нүүр болж байсан бөгтөр машин сүүлдээ байгаль орчинд ээлгүй хэмээгдэж Европын холбооныхонд адлагдан үйлдвэрлэгдэхээ больжээ.
Ж.ЭРДЭНЭ