Парис Хилтон, Паула Абдул, Бритни Спийрс нар чхуа хуа үүлдрийн бяцхан хаваар гангардаг. Тэгвэл гоёлын хэмээх тодотголтой эл үүлдэр Японы цагдаа нарын туслах болох гэнэ. Тэд шаггүй сэргэлэнээс гадна овчарк, шеферд үүлдрийн нохдоос дутахгүй хурдан шалмаг, үнэрлэх чадвар сайтай аж.
Осол, байгалийн гамшгаас үүдэлтэй сүйрлийн үед хүмүүсийг аврахад ноход онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ тэдний ихэнх нь том биетэй байдаг учраас элдэв нүх сүвээр багтдаггүй. Харин чхуа хуад энэ нь асуудал биш хэмээн Японы цагдаа нар ярьжээ.
Б.ЦОХ