Хүн төрөлхтний соёлын үнэт өвийн нэг Инкийн соёл иргэншлийг Йелийн их сургуулийн археологич Хирам Пингхам 1911-1915 онд судалсан билээ. Түүний илрүүлсэн Маччу Пичу хотын тууриас олдсон эд өлгийн зүйлсийг одоо Йелийн их сургуульд хадгалдаг. Тэгвэл эцэг өвгөдийнх нь нандин өвийг хойч үед нь буцаан өгөх болжээ.
Перугийн Ерөнхийлөгч Алан Гарсиа өнгөрсөн баасан гаригт Засгийн газрынхаа хуралдааны үеэр энэ тухай мэдээлсэн байна. Ваар, яс, шаазан урлал, нэхмэл эдлэл зэргийг багтаасан 4000 орчим олдворыг америкчууд Перугийн ард түмэнд буцаан өгөх юм байна. “Америкчууд бидний саналыг нааштай хүлээн авсанд тун баяртай байна.
Бидний өвөг дээдсийн агуу их соёлын нэг хэсэг нь эх орондоо буцаж ирэх нь” хэмээн Алан Гарсиа дурджээ. Дашрамд дурдахад, инкчүүд өөрсдийг өө “Нарны хүүхдүүд” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тиймээс ч нийслэлээ Андын нурууны өндөрлөгт байгуулсан хэмээн судлаачид үздэг.
Тэд тухайн үеийн европчуудаас илүү соёлтой, өндөр хөгжсөн хүмүүс байсан гэдэг. XV зууны сүүл үед испаничууд Маччу Пичу руу довтолсноор Инкийн соёл иргэншил сүйрсэн хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэсэн байдаг.
Б.ЭГШИГ