Хүүхдийн дээлний “Тоодон цагаан” салон Монголд анхдаа багачуудад зориулсан үндэсний хувцасны шоуг зохион байгуулах гэж байна. АСА циркт энэ сарын 28-нд болох “Kids fashion” шоу нь урлагаар дамжуулан хүүхдүүддээ үндэсниыхээ хувцсыг сурталчлан таниулах зорилготой.
Багаас нь үндэсний хувцсаа өмсч сурах, өв соёлоо уламжлан үлдээхийн тулд 40 орчим төрлийн загвартай 250 хувцсыг урлажээ. Энэхүү шоу нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт нь “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн хүүхдүүдтэй хамтран “12 жил” бүжгэн жүжгийг тоглох, хоёрдугаар хэсэгт нь загварын шоу болно.