“АПУ” компани Монголын үндэсний олон нийтийн радиогийн ууган нэвтрүүлгийн нэг “Ургацын далай”-н уламжлалт шагнал “Алтан түрүү”-г сэргээлээ. 14 жилийн дараа тодорч буй “Алтан түрүү” цомын эзэд энэ сарын 24-нд шагналаа авна. Ёслолын ажиллагаа “IVY” ресторанд болох юм.
Энэ үеэр хамгийн их ургац авсан агрономичийг, хамгийн их ургац авсан комбайнч, хамгийн их төмс ногоо хураан авсан ногоочин “Алтан түрүү”-ний эзэн болно. Тэд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш, “АПУ” компанийн удирдлагуудаас шагналаа хүлээн авах юм.