Хувийн амбицдаа хөтлөгдөн, улс төрд хөл тавихыг санаархаад бүтэлгүйтсэнд урлаг, уран бүтээлээсээ хөндийрөх болсон дуучин С.Жавхлан удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа.
Өмнөх эхнэрээсээ өрх тусгаарлаж, "Шуранхай" хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран амьдраад багагүй хугацааг үдэж байгаа гэх олны яриа оргүй биш бололтой.
Тэрбээр саяхан Увс нутгаа зорьж, хөл хүнд гэргийгээ ах, дүүс, хамаатан садан, нутгийн олонтойгоо албан ёсоор танилцуулаад иржээ.
Үндэсний сэтгэлгээ, монгол ёс заншлаа бахархан ярих дуртай түүнийг тулгар эхнэрээ нярайлахаас өмнө ийн ёс үйлдсэнд хадам талынх нь ах дүүс баяртай байгаа гэнэ лээ.