Хэрэв эр нөхөр тань таныг эргүүлж байхдаа араар тавьж байсан бол гэрлээд ч энэ дутагдлаа засахгүй. Анхны гэрлэлтэд хууран мэхэлж байсан бол дараа мөн л давтагдана.
*Түүний эцэг хүүхэмсэг нэгэн байсан бол эцэг, эхээ заавал дуурайдаг. Энэ нь удамшилтай холбоотой.
*Эмэгтэй хүн ч гэсэн эцэг нь эхийг нь мэхэлдэг тааламжгүй уур амьсгалд өсөж хүмүүжсэн бол ирээдүйд мөн тийм авиртай эх хүнийг сонгодог.
*Гэрлэхээсээ өмнө хайртай хүн тань сексийн баялаг туршлагатай байсан бол гэрлэсний дараа томоожиж, зөвхөн таны төлөө бүхнээ зориулна гэж бодвол эндүүрэл. Эрчүүд нарийн бичиг, эхнэрийн найз бүсгүйчүүдтэй ойр дотно харилцаатай байж болно. Ийм асуудал эмэгтэйчүүдэд ч гэсэн байдаг.
*Адал явдал хайх нь эрчүүдийн цусанд байдаг чанар. Өөр эмэгтэйтэй унтаад үзвэл ямар байх бол гэсэн саваагүй бодол эр хүний толгойд байнга эргэлддэг.
*Хууран мэхлээд баригдсан ч эрчүүд хэзээ ч гэмшдэггүй. Гаднаа бол өөр л дөө. Нэг эмэгтэйтэй унтаа л биз, юун сүртэй юм гэсэн далдхан бодол төрдөг.
*Та жирэмсэн эсвэл дөнгөж төрсөн бол хавьтлаас аль болох зайлсхий. Татгалзахгүй бол найз залуу чинь өөрийн хэрэгцээгээ хэрхэн хангах тухай бодлоо орхихгүй.
*Сэтгэл дундуур гутарсан үед cекcээc өөр тайвшруулах эм байдаггүйг амьдрал нотолсоор байгаа.