Ipad, дөрөв дэх үеийн Iphone утасны шуугиан намдаж амжаагүй байхад “Apple” компанийн дараагийн бүтээгдэхүүний тухай мэдээлэл цахим хуудас дамжин нийтлэгдэх боллоо. Энэ нь хөгжим тоглуулагч Ipod бүхий бугуйн цаг. “iPod Nano watch” нэртэй цагийг шинэ үеийн Ipod тоглуулагчтай ижил харагдахаар тус компанийн загвар зохион бүтээгчид урлажээ. Нийлэг эдээр хийсэн оосортой, есөн өнгийн сонголттойгоор худалдаанд гарах цагийн үнэ 25 доллар бөгөөд шинжээчид зургаа дахь үеийн нано Ipod хэмээн тодорхойлжээ.
У.ЧИНГҮҮН