“Time” сэтгүүл нийгмийн бүхий л давхаргад нэвтрүүлсэн шинжлэх ухааны 50 ололтыг нэрлэдэг уламжлалтай билээ. Энэхүү жагсаалтыг товчлон танилцуулъя.
1. Технологийн салбарт iPad-ыг шилдгээр нэрлэжээ.
2. Байгаль орчинд ээлтэй автомашин “Antro Solo”-г тээврийн салбарт гарсан хамгийн том ололт гэж дүгнэв. Цох хорхойн хэлбэртэй эл бүтээлийг унгарчууд 2008 онд анх танилцуулж байсан юм.
3. Эрүүл мэндийн салбарт гарсан ололт бол аnopheles зүйлийн шумуулыг цусан суулгын эсрэг вакцин тээвэрлэгч болгон ашигласан явдал байлаа.
4. Mycoplasma mycoides хэмээх шимэгчийн ДНХ-ийг нийлэгжүүлэх аргаар эсэд хувиргасан нь био технологийн салбарын шилдэг ололт болжээ.
5. Тэгвэл робот техникийн салбарын хувьд “Emily” төхөөрөмжийг нэрлэсэн байна. Эл робот нь далай тэнгисийн давалгааны хурдыг бууруулдаг бөгөөд ингэснээр болзошгүй аюулыг 77 хүртэл хувиар бууруулж чадах юм.
Ж.ЭРДЭНЭ