Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өчигдөр олон үндэстний хоолны үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Монголд худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ойд зориулсан олон арга хэмжээний нэг нь энэ байлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн 20 гаруй компани оролцож, олон үндэстний төрөл бүрийн хоол ундыг нийтэд амтлуулсан юм. Уг арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Доржцэндээс тодрууллаа.
-Өмнө нь ийм ажил зохион байгуулж байв уу?
-Дээхнэ үед ийм арга хэмжээ зохион бай гуулдаг байсан. Нэг хэсэг тасарсан үйл ажиллагааг сэргээсэн нь энэ.
-Энэ арга хэмжээний онцлог болон зорилго юу бол?
-Монголд худалдааны байгууллага үүсэж хөгж сөний 89 жилийн ойг тохиолдуулан явуулж бай гаагаараа онцлог. Мөн ирэх сарын эхээр болох Монголын тогооч, зөөгчдийн улсын уралдааны өмнө болж байгаа учраас мэргэжлийнхэнд нэг ёсны сургалт болж, харилцан суралцахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Түүнчлэн олон үндэстний хоол хүнсний онцлог, тухайн улсын соёл, орчин үеийн нийтийн хоолны чиг хандлагыг нийтэд таниулан сурталчлахаас гадна манай зоогийн газруудын түвшин тогтооход энэ ажлын гол зорилго оршиж байгаа юм гэв. Уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүс хүссэн хоол, ундаанаасаа амталж, худалдан авч байлаа.
Тэд манай нийтийн хоолныхны ур чадвар болон хоолны амт чанарт ам сайтай байсныг дурдах хэрэгтэй болов уу. Зөвхөн нийтийн хоолныхны хувьд бус хэрэглэгчдэд ч сурах зүйл тэнд их байлаа.
Ж.ЭРДЭНЭ