Эртний Египетэд өрнөх тэмцэл, залуусын хайр дурлалын тухай өгүүлэх “Аида” дуурийг энэ жил ДБЭТ-т анх удаа тоглох гэж буй. Ирэх сарын 11-нд нээлтээ хийх “Аида” дуурийн гол дүр болох Эфиопын гүнж, олзны бүсгүйн дүрд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах аж. Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн энэ дуурийг хамгийн анх Каирт 1981 онд тоглож байжээ. Харин алдарт “Ла Скала”-д Ф.Фаччогийн удирдлагаар 1872 тоглогдож байсан аж. Дашрамд дуулгахад, энэ дуурийн Монгол дахь анхны тоглолт ДБЭТ-т болж байгаа ч хамгийн сонирхолтой тоглолт нь ирэх зун үзэсгэлэнт байгальд болох юм билээ.
С.СЭРГЭЛЭН