Поп, рок, транс зэрэг орчин үеийн хөгжмийн урсгалыг дуурьтай холбосон попера, рок опера, этник опера чиглэлээр уран бүтээл туурвидаг цорын ганц хамтлаг бол “Voice”. Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан хөгжмийн ертөнцөд хүч сорьж буй цөөнгүй уран бүтээлч өөрсдийн тоглолт, шинэ уран бүтээлээр бэлэг барьж байгаа. Эх оронч сэтгэл, үндэсний уламжлалаа эрхэмлэсэн уран бүтээл туурвидаг тус хамтлагийнхан ч зүгээр суугаагүй. Шинэ уран бүтээлийнх нь талаар тодруулахаар тус хамтлагийн ахлагч С.Баттулга руу утас цохилоо.
-Сайн байна уу, та хаагуур явна вэ?
-Манай хамтлагийнхан шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа. Тэр тухайгаа ярилцахаар яг одоо “Nim” продакшн руу явж байна. Тус продакшны хөгжмийн найруулагч Батсайхан манай шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулгыг хийж байгаа юм. Өмнө нь бидэнтэй хамтран ажиллаж “Voice of Mongolia” дууны хөгжмийг зохиосон.
-Танай хамтлагийг гурав дахь тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо тухай сонирхуулаач.
-Манай хамтлагийнхан Улс тунхагласны баярыг тохиолдуулан тоглолт хийхээр төлөвлөсөн юм. Гэхдээ яг тоглолтын товоо гаргаагүй байсан. Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн тоглолт ирэх хавар хүртэл хойшлогдлоо. Түүнээс гадна “Монголын цахилгаа холбоо” ХК-ийн замын урд баярын мэндчилгээ байрлуулсныг хүмүүс тоглолтын зар гэж ойлгоод байх шиг байна. Тоглолтоо хойшлуулсан боловч Улс тунхагласны баяраар хоосон суухгүй. “Монгол” хэмээх шинэ уран бүтээл хийж, дүрсжүүлэн үзэгч, сонсогчдодоо бэлэг барина.
У.ЧИНГҮҮН