Өвөрмонголоос олдсон зургаан тонн жинтэй, 1.6 метрийн голчтой сувд маягийн чулуу нь одоогоор дэлхийн хамгийн томд тооцогдож байна. 2.2 тэрбум юань буюу 331 сая доллараар үнэлж буй уг үнэт чулууг гурван жилийн өмнө олсон бөгөөд Хайнань мужид болж буй үзэсгэлэнгийн үеэр өчигдөр танилцуулжээ. Анх олдохдоо хэлбэр дүрс муутай байсныг Хятадын чулуу судлаачид гурван жилийн дотор засаж янзалсан нь энэ аж.
Энэхүү эрдэнийн чулуу харанхуйд ногоон өнгөөр туяаран гэрэлтдэг бөгөөд үзэсгэлэнгийн танхимд 200 гаруй үнэт, ховор чулуутай байрлуулсан нь улам ч сүрлэг, гоёмсог харагдаж байгаа тухай үзэгчид ярьсан байна. Өвөрмонголоос олдсон энэ хүү эл чулуу ногоон туяатай байсан бөгөөд байгаль дээр ягаан, цэнхэр, шар өнгөтэй ч тохиолддог гэнэ. Үүгээр бэлэг дурсгалын зүйл болон гал тогооны хэрэгсэл хийдэг аж.
Ж.ТЭГШЖАРГАЛ