Леонардо да Винчийн “Жоконда” буюу “Мона Лиза” хүмүүст оюуны их цэнгэл эдлүүлэхийн зэрэгцээ бас айдас төрүүлдэг.
Мона Лизагийн нууц ёгт инээмсэглэлийг удтал харж зогссон үзэгч ухаан алдаж унах тохиолдол олон гарчээ. Жишээ нь Францын сод зохиолч Стендаль энэхүү алдарт бүтээлийг харж байснаа гэнэт ухаан алдаж унасан гэдэг.
Харин зургаа зуруулсан Мона Лиза өөрөө 28 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Суут Леонардо да Винчи болохоор “Жоконда”-г туурвисныхаа дараа нэг хэсэгтээ зураг зураагүй гэдэг.
Мона Лиза тайлагдашгүй олон арван нууц дагуулдаг шигээ хүний сэтгэл зүйгээр тоглож айдас төрүүлдэг увидастай гэж мэргэжилтнүүд үздэг.