УИХ-ын гишvvн Д.Арвин өнгөрсөн сарын сүүлчээр Буриад улсад бvтээсэн “Ногоон дарь эх” бурхныг Монголдоо залж авчрахаар 100 хvнтэй баг ахалж, ОХУ-ыг зорьжээ.
Төсөв, хөрөнгө ид яригдаж буй энэ vед тvvнийг олон хvн дагуулж явсан нь зарим нэгэнд таатай санагдаагүй бололтой.
Өөрийн биеэр залж ирсэн “Ногоон дарь эх”-ээ Хэнтийн аймгийн Адарга сумын нутагт орших Дуурлиг нарсны дэнжид байгуулж буй “Монгол хатдын өргөө” цогцолборт залах аж. Сонирхуулахад өмнө нь уг цогцолборт залахаар “Цагаан дарь эх” бурхныг Түвдээс авчирч байжээ.
Тvvхийн дурсгалт газар гэж ихэд бэлгэшээн, сvvлчийн хаан VIII Богд Жавзандамбын их хатан Дондогдулам, бага хатан Гэнэнпил, Алангуа, Өvлэн эх, Бөртэ, Сорхотан, Дөргөнө, Мандухай, Ханд жамц, Ану хатдыг мөнхжvvлэх зорилгоор тэрбээр Дуурлиг нарсны дэнжийг ийн сонгожээ.