Монголын загварын ертөнцийн сайхан хүүхнүүдээс хамгийн залуугаараа “Топ модель” өргөмжлөл хүртсэн жүжигчин Д.Пүрэвсүрэн алтны магнат Ц.Мянганбаяраас сүр дуулиантай салж, эхнэр, хүүхэдтэй Цэгцбаатар хэмээх бэлтэй залуутай нэр холбогдон багагүй шуугиан дэгдээсэн.
Тэрбээр олны хараанаас дайжиж Сингапурт сурахаар явахдаа “Анод” банкны захирлын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, нэг хэсэг хамтдаа амьдарсан гэдэг.
Монголын нэртэй банкирийн хүүгийн аав, ээж нь нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй тул өрсөлдөгчдийнх нь хэл, ам хосыг салгаж дөнгөжээ.
Тэдний дурлалын түүх удалгүй өндөрлөсөнд топ бүсгүй баярлаж явдаг аж. Тухайн үед “Анод” банкны захирлын хүүтэй гэрлэсэн бол Пүрэвсүрэн олны хэл, амны бай болж, сэтгэл санааны хүнд дарамтад амьдрах байсан гэлцэх юм билээ.
Анхны нөхөр Мянганбаяр нь “Анод”-ыг дампууруулж, эхнэрээ хэдэн зуун саяын зээлтэй энэ банкны эзэнд бэр болгоод өгчихсөн гэх яриа олны дунд дэгдэх ч байсан юм бил үү.