Газар дор булсан тэсрэх бөмбөгийг илрүүлэх нь аюултай ажил. Тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг эл ажлыг жирийн харх түвэггүй гүйцэтгэдэг аж. Танзани, Мозам бик зэрэг Африкийн орнуудын цэрэг, армид туслах зорилгоор голланд мэргэжилтнүүд хархыг тусгайлан сургаж, мина илрүүлэхэд ашиглах арга олжээ.
Хархны үнэрлэх чадвар нохойныхоос ч илүү бөгөөд тэдгээр бяцхан амьтныг сургахад ямар нэгэн хүндрэл байхгүй гэнэ. Тэд тун ухаалаг учраас эхлээд тодорхой чиглэлийн дагуу явуулж сурга даг. Үүний дараа тэсрэх бөмбөгийг үнэрээр нь ялгах дасгал хийлгэснээр “тусгай са лааны цэргүүд” даалгавар бие лүү лэхэд бэлэн болдог юм байна.
Дашрамд өгүүлэ хэд, Хорватын эрдэмтэд өмнө нь тэсрэх бөмбөг илрүүлэхэд зөгийн чадварыг ашиглаж байсан юм.
Э.ХАНА