Монголын алдартнууд Театрын музейд цуглажээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тамхиа зуучихсан, их аварга инээмсэглэн байна. Тэд сэтгүүлч Л.Өлзийбатын уран бүтээлд ийнхүү буужээ. “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байсан тэрбээр олон жилийн өмнөөс төлөвлөж байсан “Цагаан хөрөг” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ.
1995 онд “Цагаан хэрээ”, 2005 онд “Цагаан морь, улаан туг” шог зургийн эмхтгэл гаргаснаас хойш ийм үзэсгэлэн дэлгэх санаа төрсөн хэмээн тэрбээр хуучилж байлаа. “Цагаан хөрөг” үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. “Нийгмийн ороо бусгаа цагт хүмүүст чимх инээд бэлэглэх нь үзэсгэлэнгийн минь гол зорилго” хэмээн өгүүлэх тэрбээр өөрийн зургийг ч тавьсан харагдсан.
У.ЧИНГҮҮН