“Apple” корпорацийг үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возниак нарын зохион бүтээж байсан анхны компьютерүүдийн нэг “Apple-1”- ийг өнгөрсөн мягмар гаригт Лондонд “Christie” дуудлага худалдаагаар 213.6 мянган доллараар худалджээ. Марко Боглион хэмээх эртний эдлэл цуглуулагч эр уг компьютерийг худалдан авсан хэмээн “AP” мэдээлэв.
1976 онд бүтээгдсэн уг компьютерийн анхны үнэ нь 666.66 доллар байжээ. “Apple-1” 213.6 мянган доллараар худалдагдсан нь дуудлага худалдаагаар зарсан компьютерүүдийн түүхэнд хамгийн өндөр үнэ аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН