Британийн жүжигчин Кира Найтли найруулагч Жо Райтын “Анна Каренина” кинонд тоглохоор болжээ. Лев Толстойн зохиолыг дэлгэцэнд буулгасан 12 дахь хувилбар нь энэ бөгөөд ирэх онд нээлтээ хийх аж. “Оскар”-ын шагналт жүжигчин маань Анна Аркадьевнагийн дүрийг бүтээх болсондоо их баяртай байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.