Худалдан авсан тасалбар бүр тань өнчин хоёр хүүхдийг баярлуулах нэгэн арга хэмжээ болох гэж байна. Тодруулбал, арван хоёр дугаар сарын 14-нд болох багтай багт наадмын тасалбар авснаар та ийм буян хийх юм байна. Энэ оны эхний багт наадмыг Монголын эко зохистой хөгжлийн холбоо санаачлан зохион байгуулах бөгөөд өвлийн өвгөн цасан охидоос гадна дуучин О.Анхаа, Б.Халиун, “Л Гуардс” хамтлагийнхан оролцоно. Наадмаас олсон орлогоор “Эрдэм” асран хүмүүжүүлэх төв, Хүүх дийн сургалт хүмүүжлийн тө вийн хүүх дүүдэд шинэ жилийн баярын бэлэг худалдан авч өгнө.