Кубаас гаралтай сальса бүжгийн үдэшлэг “М клуб”-т болох гэж байна. Ерэн жилийн түүхтэй эл бүжгийн төрлийг Европ соёл, Африкийн урлагийн нийлэмж гэх нь ч бий. Өнөө орой болох ёстой байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон үдэшлэгийг “Newcom property”- гээс зохион байгуулах бөгөөд цаашид долоо хоног бүр хийхээр төлөвлөж байна. Ирэх долоо хоног хүртэл хойшилсон арга хэмжээнд мэргэжлийн бүжигчид болон багш нар оролцож хичээл заана гэсэн. Түүнчлэн сальсаг хамгийн сайн сурсан хүнийг шалгаруулан урамшуулах аж.
О.УНДАРМАА