Тоглолтын тайз эзэгнэж, нэгнийгээ уран бүтээл хийх цагаан атааг төрүүлж хурцалдаг “Рок поп”-ын дуучид таг чиг болсон нь хүмүүсийг гайхшруулаад буй.
Шинэ уран бүтээл, өвөрмөц тоглолтуудаараа сюрприз барьдаг гавьяат жүжигчин Т.Ариунаа ч фэнүүддээ тун удахгүй мартагдах нь. Байсхийгээд л гарч ирдэг цоо шинэ өнгө төрх, түүнийг ямар дуучин болохыг харуулдаг байсан цаг хугацаа түүх болон үлдэх гэж үү.
Саяхан сахил хүртэж, удган болсон гэх яриа олны дунд тархсан ч тэрбээр үүнийгээ үгүйсгэсээр байгаа. “Би жил болгон тоглолт хийж, чанаргүй уран бүтээлээр фенүүдээ гомдоохгүй” гэж даналздаг байсан дууч хатагтай уран бүтээлч гэдгээ мартчихаагүй байгаа даа.
Унтаа юм шиг зүүрмэглэж байх зуур нь адтай зохиолын дуучид орон зайг чинь гялс эзэгнэж, фэнүүдийг чинь өөртөө татвал яах вэ.