Бүсгүйчүүдэд өөртөө дурласан эрчүүдийг “үргээх” жижиг сажиг алдаа байдаг. Хэн нэгэнтэй харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл эелдэг зан, дур булаам байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Тиймээс дараах зүйлийг хийхгүй байхыг хичээгээрэй.
Бүү залхаа
Тэвчээртэй бай. Байнга бүү утасд. Тэрбээр эхэлж утасдахад уйтгартай байгаагаа ярих хэрэггүй. Эр хүний сонирхол буурна.
Түүний амралтыг бүү төлөвлө
Хэчнээн хайртай байсан ч эмэгтэй хүний хүсэл сонирхлоор амьдрах нь эрчүүдэд таалагддаггүй. Найз нөхөдтэйгээ уулзаж, хөл бөмбөг үзэх гэж байгаа бол хориглох хэрэггүй. Өөрийнхөөрөө зүтгэнэ. Харин энэ бүхний дараа тэрбээр тантай хамт амралтын цагаа өнгөрөөх болно.
Ор хөнжлийн асуудлыг чанд нууцал
Хамгийн сайн эмэгтэй найздаа ч энэ тухай бүү ярь. Хэрэв найз залуу чинь мэдчихвэл илэн далангүй занд чинь ихэд бухимдана. Тиймээс хайрт тань энэ тухай мэдэх боломжгүй тохиолдолд л яриарай.
Донжтой, дур булаам бай
Өмд цамц зэрэг чөлөөт хувцаслалт биед эвтэйхэн байдаг ч үргэлж өмсвөл гадаад үзэмжид тохиромжгүй. Гоё даашинз, юбка, цамц эрэгтэй хүний анхаарлыг илүү татдаг. Ямар ч эр хүн эмэгтэй хүний гаднах төрхийг сонирхдог гэдгийг байнга санаж явахад гэмгүй.
Эмэгтэйчүүдийн дунд ажилладаг бол өөрийгөө сайн хянаарай
Өөрийгөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх шалтаг бусдад бүү гарга. Нөхөр, найз залуугийнхаа зан араншин, хүсэл сонирхол, зуслангийн газар, байраа хэрхэн тохижуулсан тухай ярих хэрэггүй. Та яриагаараа атаархал төрүүлэх нөхцлийг бий болгож байна. Хэн нэгнийг нөгөөд нь муулж, таагүй бодол төрүүлэх зүйл бүү ярь.
Хамт ажилладаг эмэгтэйчүүдийн хэрүүлийн урхинд аль болох өртөхгүй байж, нөхцөл байдалд хошин талаас нь хандахыг хичээ. Орчин тойрныхоо хүмүүст найрсаг үг хэлж, инээмсэглэж яв. Найз бүсгүйнхээ өмссөн даашинз, үс засалтыг магтаж, өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаарай.