Хөгжмийн аялгууг увдистай хэмээдэг шүү дээ. Тэр утгаараа сайхан хөгжим сонсгож хорт хавдрыг эмчлэх аргыг дэлхийн анагаах ухаанд нэвтрүүлсэн. Тэгвэл “Тайвшрал” нэртэй хөгжмийн цомгийг “Монсудар” хэвлэлийн газраас гаргажээ. Хорвоогийн элдэв явдлаас бид сайнаас гадна мууг мэдэрч, тэр хэрээр ядардаг.
Бие, сэтгэлийн алжаал ядаргаагаа тайлах гүй удаан явах нь хүнийг элдэв өвчинд өртөмхий болгодог. Үүнээс зайлсхийх нэг арга бол яруу тансаг хөгжим сонсох билээ.
Орчлон ертөнц, оршихуйн жам ёсыг эгшгээр илэрхийлэгч, сэтгэлгээний биеж сэн хэлбэр бол хөгжим хэмээдэг.
Хөгжмийн урлагийн дотроос уянгын бүтээл нь бие, сэтгэлд тайвшрал өгч, амар амгаланг авчирдгийг эр дэм тэд нэгэнт баталсан.
“Тайвш рал” цомог танд тийм л мэдрэмж төрүүлнэ. Уг цомогт төрийн хошой шагналт хөгжмийн зо хиолч Н.Жанцанноровын бү- тээ лээс багтсан бөгөөд монгол үндэс ний морин хуур, ятгын аяс эгшиглэхээрээ онцлог.
Түүнчлэн навчсын сэрчигнээн, гол, горхины харгиа, ургамал цэцэгсийн шивнээг ч уг цомгоос мэдэрч болно. “Тайвшрал” таны алжаалыг тайлах болтугай.