Гэр бүл болоход тохиромжтой нас гэж заавал байх ёстой гэж үү. Үүнийг зүрх, сэтгэл шийдэх учиртай.
Зарим залус сургуулиа дүүргээд, ажил хйиж, гэрлэнэ гэсэн төлөвлөгөө байдаг. Гэвч амьдрал өөрөө баялаг болохоор байдал яаж ч эргэж болно.
Хөгжингүй оронд залуус орой гэрлэдэг тухай яриа түгээмэл байдаг. гэхдээ тэд энэ хугацаанд орь ганцаар явдаггүй, бусадтай үерхэнэ, сонголт хийнэ. Гэр бүл болно гэдэг хариуцлагтай алхам. Насан туршийн ханиа сонгох анхны харцаар дурлахтай адилгүй. Үерхэж, нөхөрлөх явцад хүний мөс чанар, зан аашийн онцлог илүү танигддаг.
“Жаахан зугаалж байгаад”, “Амьдралаа авч явахын дайтай болоод”, “өөрийн гэсэн сайхан орон байртай болоод” гэрлэнэ гэсэн бодол өнөөгийн залууст байгаа. Боддог л бодол. Гэвч энэ хугацаанд найз бүсгүйтэй байж, эсрэг хүйстэнтэйгээ харилцах талаар туршлага ур чадвар, эзэмшихгүй бол ханиа олох гэж нэлээн зовно, бас алдаж ч магадгүй. Сургуулиа дүүргээгүй оюутан байж гэрлэх гэлээ гэж залуусыг зэмлэдэг.
Үнэн л үг. Гэхдээ хүндрэл амьдралын бэрхшээл залуу хосуудын үерхлийг улам бататгадаг. Аливааг туулж байж амьдралын амтыг мэдэрдэг ёс бас бий. Тиймээс би тэдэн насандаа гэрлэнэ гэж хатуу болзол, зааг тавилгүйгээр эсрэг хүйстэнтэйгээ харилцаж бай. Хүн бүрийн хүсэн хүлээдэг амьдралын тэр сайхан мөчийг хойшлуулсаар байтал хайртай хүн чинь цөхөрч холдоно шүү.