Амьдрал хэзээ ч санаснаар болдоггүй. Сэтгэл санааны тааламжгүй байдал, ганцаардал, гуниг гутралд амьдралын янз бүрийн зүйл нөлөөлдөг. Үүнээс хэрхэн гарах талаар сэтгэлзүйчдийн зөвлөгөөг хүргэе.
Нэг. Амьдралаас таашаал авч бай.
Цаасан дээр тойрог зураад, ажил, хувийн амьдрал, амьдрах орчин, чөлөөт цаг гэж дөрвөн хэсэгт хуваа. Ажилдаа амжилт гаргах, амьдралаа сонирхолтой байлгахын тулд зоригтой алхам хийх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх талаар сайн төлөвлө.
Хоёр. Сэтгэл гутралаас зайлсхий.Өдөр тутмын ахуйн асуудал хүнийг ядраадаг. Хүн бүхэн сайн сайханд хүрэхээр тэмүүлдэг ч хүссэнээрээ амьдарч чаддаггүй. Иймд өөрийнхөө сэтгэлд тааламжтай зүйлийг хийж эхлэх хэрэгтэй. Хэн нэгний хүсэл, сонирхолд нийцүүлэх албагүй.
Гурав. Сонирхолтой бай
Хүмүүстэй харилцаж сурах нь нэг ёсны урлаг юм. Найз нөхөд, хамт олон, танилын хүрээнд ярианы соёлтой, мэдлэг өргөнтэй байхыг хичээ. Сонирхолтой байхын тулд ном уншиж, мэдээллийн сайтаас хэрэгтэй зүйл мэдэж авах, үргэлж шинийг эрж, хайх зэргээр өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Онигоо хошин шог байнга ярих нь зохисгүй. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, соёл боловсрол зэрэг өргөн хүрээний сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж сур.
Дөрөв. Өнгөрснөө март
Болоод өнгөрсөн зүйлээр өнөөдрийг бүү хэмж. Амьдралын таагүй явдал, танд дахин гай болох ёсгүй. Тааламжгүй дурсамжаа сэтгэлдээ бүү хадгал. Өөдрөг бодлоор өөрийгөө тэтгэж, тайван амьдар. Өнгөрснөө мартаж чаддаггүй хүмүүсийн нүдэнд гуниг тодорч, зан авир нь бусадтай таарамжгүй болдог.
Алдаа, дутагдал гаргадаггүй хүн хаана ч байдаггүй шүү дээ. Өнгөрсөн бүхнийг саад бэрхшээлтэй нь даван туулж, өнөөгийн баяр баясгалантай учирснаа бүү мартаарай.