Төгс төгөлдөр, гоолиг бие галбиртай эмэгтэйчүүдэд ч өө согог байдаг. Гэхдээ хувцсаа зөв сонгож, тохируулснаар гаднах өөг нууж болдог.
Богино хөлтэй бол
Тохирно: Дээгүүр бүсэлхийтэй пальто, даашинз, өргөн юбка, шулуун загварын цамц, хослол, хүрэм зохино. Босоо судалтай материал сонговол илүү тохиромжтой.
Тохирохгүй: Доогуур бүсэлхийтэй юбка, даашинз, ташааны дунд хавьд оноо гаргах, гэдэс ил гарсан өмднөөс аль болох зайлсхий. Тэр тусмаа хүрээг нь нугалсан, богиносгосон өмд өмсөхөөс татгалз.
Махлаг биетэй бол:
Тохирно: Энгэр нь бага зэрэг задгай ухлаадастай, шулуун загварын даашинз тохирно. Халаас ташуу байна. Нэг өнгийн юбка, цамц өмсөхдөө хар, цэнхэр, саарал өнгийг эрхэмлэ.
Тохирохгүй: Хуниастай юбка, хээтэй цамц, өргөн бүс, нарийхан мөрөвчтэй даашинз, майк, биеийн хэлбэр гаргасан цамцнаас татгалз. Өргөн судалтай тод өнгийн хослол тохирохгүй.
Туранхай бол:
Тохирно: Хуниастай юбка, өргөн бүс, бөөрөнхий дугуй ухлаадас, өргөн эмжээр тохирно. Өргөн судал, том цэцэгтэй материал сонговол аятайхан харагдуулна.
Тохирохгүй: Бэлхүүс тодотгосон нарийхан даашинз,пальто таныг улам туранхай харагдуулна. Гүнзгий ухлаадас, ханцуйгүй цамц, даашинз огт зохимжгүй.
Өргөн ташаатай бол:
Тохирно: Бэлхүүсийг хагас тодотгосон хувцас сонгоорой. Шулуун загварын юбка, ар талдаа хуниастай байвал эвтэйхэн.
Тохирохгүй: Бэлхүүс тодотгосон даашинз, өргөн бүс тохирохгүй.
Бүдүүн хөлтэй бол:
Тохирно: Өвдөгнөөс доош юбка, хөндлөн судалтай өмд зохино. Өмссөн юбка нэг өнгийн, ташаанаас өргөн байвал зохимжтой.
Тохирохгүй: Нарийхан юбка, даашинз, хормой эмжээртэй байвал огт тохирохгүй. Цэцгэн хээтэй, хөндлөн судалтай трико өмсөх хэрэггүй.