ХБНГУ-ын Нюрнберг хотод дэлхийд алдартай зул сарын яармаг худалдаа нээгджээ. Христийн шашинтнуудын ариун баяр Есүсийн төрсөн өдөрт зориулсан уг яармагт 26 мянган хүн оролцож байгаа гэнэ. Жил бүр хоёр сая гаруй жуулчин ирж оролцдог энэ яармагийг 1628 онд анх зохион байгуулсан юм.
Сүүлийн жилүүдэд зөвхөн Европоос ч биш, Ази, Америкаас хүмүүс ирэх нь ихэссэн байна. “Нялх Есүсийн баяр” хэмээгддэг энэ яармагаас олсон орлогын дийлэнхийг буяны үйлст зориулдаг.