“Авьяаслаг америкчууд” шоуны оролцогч, 10 настай дуурийн дуучин Жэки Эванкогийн “O Holy night” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 293 мянган хувь зарагдаж, Биллбоардын шилдэг цомгийн жагсаалтын хоёр дугаарт орж, Сюзан Бойлын цомгийн араас жагсав.
Энэ нь тус жагсаалтын шилдэг аравт жагссан хамгийн залуу уран бүтээлч хэмээх алдрыг түүнд авчирлаа. Урьд нь уг амжилтыг дуучин Майкл Жексон (11 нас) эзэмшиж байсан бөгөөд Зак Хэнсон, Стив Уондэр, Майли Сайрус нар удаалдаг байсан юм.
Жэкигийн “О holy night” нь Биллбоардын шилдэг баярын цомгийн жагсаалтад хоёрт, классик цомгийн жаг саалтын тэргүүн байрт жагсаж байна. “O holy night” цомог зул сарын сэдэвтэй дөрвөн дуутай бөгөөд долоон доллараар худалдаалж байгаа аж.
Ж.ТЭГШЭЭ