Нохой нь муур болон бусад гэрийн тэжээмэл амьтнаас том тархитай байдаг нь эрдэмтдийн анхаарлыг тат саар ирсэн. Тэгвэл тархиных нь том хэмжээ нохойны нийтэч зантай холбоотой хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Тэд нохой, муур, буга, халим, хирс зэрэг амьтны биеийн хөгжлийн түүхэн үе шатыг судалсан аж. Тэгэхэд тархиных нь хэмжээ хамгийн их өөрчлөгдсөн амьтан нь сармагчин байв.
“Заан, сармагчин, морь, тэмээ гээд сүрэглэн амьдардаг амьтад том тархитай байхад муур, буга, туулайных жижиг байдаг. Тэр дундаа хамгийн нөхөрсөг амьтан халимны тархины жин 900 гр байдаг нь хөхтөнүүдийн до тор хамгийн өндөрт тооцогд дог. Энэ бүхнээс үндэслэн нийтэч зан, тархины хэмжээ, жинтэй холбоотой байдгийг тогтоосон” хэмээн доктор Сюзан Шульц ярьжээ. Дашрамд дурдахад, нохойны тархины жин 100 гр бол муурных 30 гр байдаг аж.
Б.ОЮУТАН