“Тэндоу” төв эх дэлхийгээ аврах, амьтны амь үл таслахыг уриалдаг цагаан хоолтнуудыг нэгтгэн клуб байгуулжээ. Уг клуб цагаан хоолтнуудыг холбох, дэмжих, мэдээлэл солилцох зорилготой аж. Түүнчлэн “Тэндоу” төвийнхөн клубийн гишүүддээ бясалгал хийж сурах боломж олгожээ. Цагаан хоолтон болсноор бие эрүүлжээд зогсохгүй сэтгэл санаа ч ариусдаг. Тэрнийг тэтгэх, дэмжих үүднээс бясалгалын хичээлийг заадаг хэмээн тус төвийнхөн ярьсан юм.
Б.ГАНДИ