Монголын үндэсний олон нийтийн радиогийн Алтан санг шинэ жүжгээр баяжуулах, төрөл жанрыг нь олшруулах, шилдэг сайн уран бүтээл төрүүлэх зорилгоор зохиолч, уран бүтээлчдийн дунд радио жүжгийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох бүтээлийг ирэх сарын 15 хүртэл хүлээн авах юм байна. Радио жүжгийн шаардлага, онцлогт бүрэн нийцсэн 40-60 минутын хугацаанд нэвтрэх боломжтой жүжгүүдийг хүлээн авах юм билээ. Шагналын сан нь нэг сая таван зуун мянган төгрөг аж.
С.СЭРГЭЛЭН