ОХУ-ын “Россия-1” телевизийн сувгийн “Стиляги шоу” нэвтрүүлгийг өнгөрсөн бүтэн сайн өдөр Буриадын үзэгчид тэсэн ядан хүлээж байв. Учир нь энэ нэвтрүүлэгт тэдний шүтээн “Народный артист-3” уралдааны тэргүүн байрын эзэн Б.Амархүү оролцсон юм.
Б.Амархүү “Премьерминистр” хамтлаг, дуучин Ирина Забияка, Настя Кочеткова, телевизийн хөтлөгч Олеся Селезнева нарын хамт Шведийн алдарт АББА хамтлагийн “Mamma Mia” дууны аянд бүжиглэсэн байна. Уралдааны ерөнхий шүүгч Максим Галкинд тэдний бүжиг ихээхэн таалагдсан бололтой байн байн “Үнэхээр гайхалтай.
Маш гоё, золбоолог, нэг үгээр хэлэхэд супер” хэмээн магтаж байсан ч бусад шүүгч тэгж бодсонгүй. Харамсалтайгаар Б.Амархүү уралдааны төгсгөлийн шатанд шалгарч чадалгүй хасагдав.
М.СУГАРАА