Л.В.Бетховений мэндэлсний 240 жилийн ойг тохиолдуулан Улсын филармонийн симфони найра л, хөгжмийн их зохиолчийн IX симфонийг тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч дүлий болсон хойноо зохиосон гэх уг бүтээлийг Монголд 30 жилийн өмнө анх ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав удирдан тоглуулж байжээ.
Ирэх сарын 16-нд болох тоглолтыг түүний хүү Н.Бүтэнбаяр удирдах юм байна. Түүнчлэн Улсын филармонийнхон тог лолтоо олон үзэгчид хүргэх үүднээс ДБЭТ-д тавих аж. Дашрамд дуулгахад, тус хамт олон өнгөрсөн хавар Туркийн нэрт удирдаач Жем Мансурын удирдлага дор П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойд зориулан бүтээлүүдээс нь тоглосон юм.
Б.ЦОХ