Монгол Улсын соёл урлагийн салбарт нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал бол тус салбарын дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн явдал. Түүхэн энэ явдлын 50 жилийн ой арванхоёрдугаар сард тохиох юм. Түүнчлэн энэ үеэр СУИС байгуулагдсаны 20, Соёл, урлаг судлалын хүрээлэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиох тул баярын үйл ажиллагаа өчигдөр хүндэтгэлийн ёслолоор эхэллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн тоглолт, төгсөгчдийн тоглолт, “Миний нэр СУИС” баримтат киноны нээлт энэ ажлын хүрээнд болно. СУИС-иас төрсөн үе үеийн алдартнууд нэгэн дор чуулсан тоглолт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хөгжмийн урлагийн факультетийг төгсөгчдийн тоглолт арванхоёрдугаар сарын 3-нд, театрын фа культетийг төгсөгчдийн тоглолт арван хоёрдугаар сарын 4-нд болно.
У.ТЭНҮҮН