Орчин үеийн залуусыг электро хөгжмийн хэмнэлгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл их хотын залууст хэмнэл бэлэглэгч ди-жей нарын шилдгийг шалгаруулах “Sonic Groove 2010” тэмцээнийг хоёр дахь жилдээ зарлажээ. Оролцогчид гурван хэсэгт хуваагдан баг болох бөгөөд 10 минутын хугацаанд өөрсдийн бүтээлээс тоглох аж.
“Sonic Groove 2010”-т урилгаар ди-жей Буд, Өөжий нар оролцоно. Тэмцээний ялагч нь нөүтбүүк, клип хийл гэх эрхээр шагнуулах бол хоёр, гуравдугаар байрын эзэд ipod-той болно. Өнгөрсөн жил ди-жей Золоо түрүүлж “Pioneer CDJ” өргөмжлөлөөр шагнуулсан юм.
Б.СОНО