Аливаа туршилт, нээлтийн хамгийн эхний хэрэглэгчид нь харх, туулай, сармагчин зэрэг амьтан болдог нь өрөвдөлтэй. Дэлхий дээр жил бүр 2.8 сая амьтанд туршилт явуулдаг бөгөөд 1.2 сая нь золиос болон хорвоог орхидог гэсэн баримт бий. Тэгвэл “Procter & Gamble”, “Unilever”, “L’Oreal” зэрэг компани амьтны эрхийг дээдлэх үүднээс амьтан дээр туршилт явуулахаа больсноо мэдээлжээ.
Тэд шинэ бүтээгдэхүүн туршихдаа амьтдын оронд өндөр технологийн компьютер хэрэглэдэг болох гэнэ. Тэр дундаа хүний арьсыг хиймлээр ургуулах, гоо сайхны бүтээгдэхүүнийг турших аж. “Procter & Gamble”, “L’Oreal” компани энэхүү технологийг хэрэглэж эхэлсэн нь амжилттай байгаа гэнэ.
Б.ОЮУТАН